2014 он

 

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

 

Онлайнд

Манайд 1 зочин онлайн

ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Календарь

April 2014
SMTWTFS
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Зөвлөгөө

You must have the Adobe Flash Player installed to view this player.

Зөвлөгөө

You must have the Adobe Flash Player installed to view this player.

Эмийн хэрэглээ

You must have the Adobe Flash Player installed to view this player.
“Гамшиг, яаралтай тусламжийн үеийн бэлэн байдал” үзүүлэх сургалт боллоо. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 5-р сарын 23, Пүрэв гариг, 09:11

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.4 заалт, Монгол улсын шадар сайдын 2013 оны 01 сарын 15-ны 07, Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/170 дугаар тушаалуудыг хэрэгжүүлэх зорилгоор  Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг хамтран сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн  их эмч, яаралтай, гамшиг, түргэн тусламж хариуцсан ахлах сувилагч, сэргээн засах тусламж үйлчилгээ хариуцсан бага эмч, хөдөөгийн 55 багийн бага эмч нарыг оролцуулан “Яаралтай, гамшгийн үеийн тусламж үйлчилгээний бэлэн байдал” “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний бэлэн байдал, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах” сургалт семинар, үзүүлэх сургалтыг 2013 оны 5 сарын 16,17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа.

Сургалтаар Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, ахлах мэргэжилтэн, ахмад Д.Өлзийт Гамшиг онцгой байдлын хууль эрх зүйн орчин, гамшгийн үеийн удирдлага, менежмент, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, арга зүй, мэргэжлийн ангийн чиг үүрэг, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмаар хичээл зааж, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө гаргах, эрсдлийн үнэлгээ хийх, яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хамгаалах хувцас өмсөж, тайлах  дадлагатай сургалт хийв.

“Яаралтай, гамшгийн үеийн тусламж үйлчилгээний бэлэн байдал”, ” Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний бэлэн байдал, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах” үзүүлэх сургалтыг Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэх яаралтай тусламж, халдвартын тасгийг түшиглэн  явуулж, нэг удаагийн хамгаалах хувцас, сургалтын материал бүхий CD, гарын авлагаар анхан шатны эмнэлгүүд, багийн бага эмч нарыг хангалаа.

Сургалтын дараа семинар, үзүүлэх сургалтанд оролцсон 115 эмч, сувилагч тусгай мэргэжилтэнг оролцуулсан яаралтай гамшгийн үеийн тусламж үйлчилгээний бэлэн байдал болон эрүүл мэндийн байгууллагын тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийлээ.

ЭТХ-ийн дарга, чанар хариуцсан мэргэжилтэн Д.Цоггэрэл

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 5-р сарын 23, Пүрэв гариг, 09:45
 

Цахим хуудсанд холбогдох



ХОЛБООС

 

САНАЛ АСУУЛГА

Та манай цахим хуудаснаас ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ?
 

ТООЛУУР

46829
ӨнөөдөрӨнөөдөр120
ӨчигдөрӨчигдөр163
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт407
Энэ сардЭнэ сард2671
БүгдБүгд46829